Үнэгүй
Эхлэхэд хангалттай үндсэн хэрэгслүүд
0₮
- Идэвхтэй зар: 5
- Зураг / видео (зар бүрт): 10/1
- Видеоны урт (бичих, оруулах): 10 сек
- Чат, үзлэгийн хүсэлт, CRM
- Түрээс, худалдааны гэрээний PDF ноорог бэлтгэж татах
Улаанбаатарын үл хөдлөх хөрөнгө
Байр, хаус, газрын зарыг газрын зураг дээр хайж, AI туслахаар тохирохыг нь олоод, эзэн эсвэл риалтортой шууд холбогдоорой.
App Store, Google Play-д тун удахгүй
Хайх, зар оруулах үнэгүй · Монгол / English

Бидний тухай
Bairly-г Улаанбаатарын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг илүү ил тод, хялбар болгохыг зорьсон залуу инноваторуудын баг бүтээж байна. Өнөөдөр зарууд олон вэбсайт, Facebook групп, утасны дуудлагын дунд тархаж, худалдан авагч ч, риалтор ч цаг алддаг. Бид энэ бүхнийг нэг дор цуглуулж, хоорондын цоорхойг нөхөхийг зорьж байна.
Риалторуудад илүү олон харилцагчтай уулзаж, ажлаа нэг дороос удирдах хэрэгсэл; худалдан авагч, түрээслэгчдэд хүссэн байраа хамгийн сайн нөхцөлөөр олоход туслах ухаалаг хайлт, бодит мэдээлэл — энэ бол бидний зорилго.
Бид технологи, өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан худалдах, худалдан авах, түрээслэх үйл явцыг хурдан, найдвартай, хүн бүрт ойлгомжтой болгохыг хичээж байна. Таны санал хүсэлт бидэнд үнэ цэнэтэй — [email protected] хаягаар бидэнтэй холбогдоорой.
Зар, харилцагч, үзлэг, гэрээгээ нэг дороос — илүү олон худалдан авагч тантай холбогдоно.
Газрын зураг, шүүлтүүр, бодит зураг, үнийн мэдээллээр хамгийн тохирох сонголтоо хийнэ.
Шалгагдсан риалторууд, бодит үнэлгээ, шударга харилцаа.
Онцлог
Худалдан авагч, түрээслэгч, эзэмшигч, риалтор, брокер бүгд нэг дор уулзана.
Худалдан авагч, түрээслэгчид
Зар бүр дээр зураг, видео, байршил, үнэ, риалторын үнэлгээ — шийдвэр гаргахад хэрэгтэй бүхэн.

Дүүрэг, хороолол, үнэ, өрөөгөөр шүүж, Улаанбаатарын дэлгэрэнгүй газрын зураг дээр харна.
Үзсэн, хадгалсан зараас тань суралцаж, шүүлтүүрт тань ороогүй ч таалагдаж мэдэх байрыг санал болгоно.
Худалдах зар бүр дээр сарын төлбөрөө тооцоол: 6% (Төрийн хөтөлбөр) · 16% (Ногоон зээл) · 18% (Арилжааны).
Эзэд үнээ хэдэн хоногоор буулгаж, санал хүлээн авна — та үнийн саналаа тавиад апп дотроо хариу авна.
Эзэн, риалтортой шууд чатлаж, үзлэгийн цагаа товлоно.
Хүссэн байраа тодорхойлбол шинэ зар, үнийн бууралтыг өдөр бүр мэдэгдэнэ.

AI туслах
Эзэмшигчид
Зураг, видеогоо оруулаад л болоо — бусдыг нь Bairly хийнэ.

5 хүртэл идэвхтэй зар, зар бүрт 10 зураг, 10 секундын видео — үнэгүй.
Утсаар авсан зургийн гэрлийг засаж, саарал тэнгэрийг цэнхэр болгож, хувийн эд зүйлсийг бүдгэрүүлнэ. Эх зураг хадгалагдана.
Зарын видео Bairly-ийн YouTube сувагт нийтлэгдэж, илүү олон хүнд хүрнэ.
Зараа хайлтын эхэнд, нүүр хуудасны «Онцлох» хэсэгт гаргана: 3 хоног 99,000₮, 5 хоног 189,000₮.
Үнээ хэдэн хоногоор буулгаж, худалдан авагчдын саналыг нэг дор аваарай: 3 хоног 249,000₮, 5 хоног 449,000₮.
Талуудын мэдээлэл, тохирсон нөхцөлөөр түрээс, худалдааны гэрээний PDF ноорог бэлтгэж, татаж, хэвлэж болно.
Риалтор, брокерт
Ямар ч компанийн риалтор зар оруулж, харилцагчаа удирдана. Брокер багаа нэмж, компанийнхаа борлуулалтыг хянана.
Харилцагч, үзлэг, гэрээ, шимтгэлээ нэг дор хөтөлнө.
Төсөв, хугацаа, санхүүжилтээ хэлж, утсаа баталгаажуулсан худалдан авагч таны CRM-д шууд орж ирнэ. Кредитийн багц 50,000₮‑өөс (5 кредит).
Багийн сарын борлуулалт, шимтгэлийн орлогоо нэг дор харна. Брокер PRO-д 12 сарын аналитик, багийн бүх гэрээ нэмэгдэнэ.
Шинэ зараа холбосон Facebook хуудсандаа автоматаар нийтэлнэ.
Харилцагчдадаа апп-аас шууд мессеж илгээнэ.
Эхлэхэд хангалттай үндсэн хэрэгслүүд
0₮
PRO
Илүү олон харилцагч, дэлгэрэнгүй статистик, Facebook маркетинг
350,000₮ / улирал
Жилээр: 1,120,000₮−20%
Үнэд НӨАТ орсон
PRO
Багаа удирдаж, компанийн борлуулалтаа өсгө
550,000₮ / улирал
Жилээр: 1,760,000₮−20%
Үнэд НӨАТ орсон
App Store, Google Play-д тун удахгүй гарна. Одоохондоо суулгах шаардлагагүй вэб хувилбарыг ашиглаарай.