Бүртгэл, өгөгдлөө устгах
Bairly дэх бүртгэлээ хүссэн үедээ, үнэгүй устгана. Доорх гурван аргын аль нэгийг сонгоно уу.
- Апп
- Bairly (Bairly)
- Хөгжүүлэгч
- Bairly Team
Бүртгэлээ хэрхэн устгах вэ
Апп дотроос
- Bairly аппыг нээж нэвтэрнэ
- Доод цэсний «Миний» хэсгийг дарна (риалтор, брокер бол Нүүр хуудасны дээд хэсэгт байх өөрийн зургаа дарна)
- ⚙️ «Тохиргоо»-г дарна
- «Нууцлал ба бүртгэл» хэсгийн «Бүртгэлээ устгах» товчийг дарна
- «Дээрх нөхцөлийг ойлгосон»-ыг чагталж, УСТГАХ (эсвэл DELETE) гэж бичээд «Бүртгэлээ бүрмөсөн устгах»-ыг дарна
Бүртгэл тэр дороо устгагдана.
Вэбээр
- Хөтчөөр https://bairly.mn/account/delete хаягийг нээнэ
- «Нэвтрэх»-ийг дарж бүртгэлтэй утас эсвэл имэйлээрээ нэвтэрнэ — дараа нь устгах хуудас нээгдэнэ
- «Дээрх нөхцөлийг ойлгосон»-ыг чагталж, УСТГАХ (эсвэл DELETE) гэж бичээд «Бүртгэлээ бүрмөсөн устгах»-ыг дарна
Аппгүйгээр, имэйлээр
Апп ашиглах эсвэл нэвтрэх боломжгүй бол бүртгэлтэй утасны дугаар эсвэл имэйлээ бичээд [email protected] хаяг руу илгээнэ үү. Бид бүртгэлтэй утас, имэйлээр тань эзэмшлийг баталгаажуулсны дараа устгана.
Устгах хүсэлт илгээх
Хугацаа: Апп дотор (эсвэл вэбээр нэвтэрч) устгавал бүртгэл тань тэр дороо устгагдана; зураг, видео файлууд болон нөөц хуулбараас 30 хоногийн дотор бүрэн арилна. Аппгүйгээр ирүүлсэн хүсэлтийг бүртгэлтэй утас эсвэл имэйлээр тань баталгаажуулаад 30 хоногийн дотор устгана.
Устгагдах мэдээлэл
- Профайл: нэр, утас, имэйл, профайл зураг, танилцуулга
- Таны оруулсан бүх зар — гэрээнд холбогдсон зараас бусад (доороос үзнэ үү)
- Зарын тань зураг, видео (эх хувь багтана), профайл зургийн файлууд манай серверээс устгагдана
- Зарын тань бүх видео Bairly-ийн YouTube сувгаас устгагдана — гэрээний бүртгэл болгон хадгалагдах зарынх ч мөн
- Таалагдсан зар, хүслийн жагсаалт, мэдэгдэл
- Таны бичсэн болон танд өгсөн үнэлгээ, таны харилцагчийн (CRM) жагсаалт
- Харилцагчийн хандалтын кредит, PRO эрх (үлдсэн хугацааг буцаахгүй)
- AI туслахад илгээсэн хүсэлтүүд тань устгагдана. Агентад аль хэдийн очсон хүсэлт тухайн агентын түүхэд таны нэр, утас, яриа, тэмдэглэлгүйгээр үлдэнэ
- Апп дотроос илгээсэн тусламжийн хүсэлт, түүний хариу
- Санал болголтын түүх, аппад зарцуулсан хугацаа, холбосон Facebook хуудас, мессежийн загвар, хаасан хүмүүсийн жагсаалт
- SMS-ийн бүртгэл: бүртгүүлснээс хойш таны дугаарт ирсэн болон таны илгээсэн SMS, мөн таны тухай агентад очсон SMS мэдэгдэл
Хадгалагдах мэдээлэл ба хугацаа
- Бусдад илгээсэн чатын мессеж (зураг багтана), үзлэгийн хүсэлт, үнийн санал, зар дээр бичсэн сэтгэгдэл тань хүлээн авсан хүнд «Устгагдсан хэрэглэгч» нэрээр үлдэнэ. Эдгээр автоматаар устахгүй — устгуулах бол [email protected] хаягаар хүсэлт илгээнэ үү
- Агентад чат бичих, үзлэг хүсэх эсвэл AI туслахаар хүсэлтээ дамжуулахыг зөвшөөрөхөд таны нэр, утас, имэйл, хүсэлтийн мэдээлэл тухайн агентын харилцагчийн жагсаалт болон түүнд очих мэдэгдэлд орно. Эдгээр нь агент бүртгэлээ устгах хүртэл тэр агентад үлдэнэ. Түүнээс өмнө устгуулах бол [email protected] хаягаар хүсэлт илгээнэ үү
- Гэрээ, төлбөр, түрээс, худалдааны бүртгэл, агентын гүйлгээний (шимтгэлийн) бүртгэлийг хуульд заасан хугацаагаар хадгална. Гэрээнд холбогдсон зар зураг, видеоны хамт нийтэд харагдахгүйгээр уг бүртгэлийн хамт үлдэнэ
- Таны хариуцаж байсан бусдын зар (таны нэмсэн зураг, видеоны хамт) эзэмшигчид нь үлдэнэ — агентаар нь таныг хасна
- [email protected] хаягаар бидэнд бичсэн имэйл (бүртгэл устгах хүсэлт багтана) хариулснаас хойш 12 сар хадгалагдаад устгагдана. Түүнээс өмнө устгуулахыг хүсвэл мөн тэр хаягаар бичнэ үү
- Таны бүртгэл, тусламжийн хүсэлт дээр ажилтнуудын хийсэн үйлдэл болон бүртгэл устгасан тухай тэмдэглэл (хэн, хэзээ, юу хийсэн, шалтгаан нь; утас, имэйлийг тань сольсон бол хуучин, шинэ нь) аюулгүй байдал, маргаан шийдвэрлэхэд зориулж хадгалагдах бөгөөд автоматаар устахгүй
- Нөөц хуулбараас 30 хоногийн дотор бүрэн устгагдана
- Зар үзсэн, хуваалцсан, холбогдох товч дарсан зэрэг хэрэглээний бүртгэл таны бүртгэлээс салгагдаж, нэргүй, нэгтгэсэн статистикт үлдэнэ
Бүртгэлээ устгалгүйгээр өгөгдөл устгах
Бүртгэлээ хэвээр үлдээгээд дараах мэдээллээ апп дотроос хүссэн үедээ устгана:
- Зар: «Миний» (риалтор, брокер бол Нүүр хуудасны дээд хэсэгт байх өөрийн зураг) → «Миний зарууд» → «Засах» → дээд буланд 🗑 «Устгах». Зар зураг, видеоны хамт устаж, таны оруулсан файлууд манай серверээс, видео нь YouTube-ээс мөн устгагдана. Түр нуух бол «Архивласан» төлөвийг сонгоно
- Зарын зураг, видео: зарын «Засах» → зураг, видеон дээрх «Устгах» товч → «Хадгалах». Таны оруулсан файл манай серверээс, видео YouTube-ээс мөн устгагдана
- Facebook: «Тохиргоо» → «Facebook» → «Page салгах» (Page-д нийтлэх түлхүүр устаж, Facebook дээрх зөвшөөрөл цуцлагдана) эсвэл «Facebook-ээр нэвтрэх» → «Салгах». Профайлын Facebook хаягаа хоосолж хадгална. Facebook дээр мөн: Тохиргоо → «Апп ба вэбсайт» → Bairly → «Устгах»
- Таалагдсан зар: зар дээрх ❤️ товчийг дахин дарна («Миний» → «Таалагдсан»)
- Хүслийн жагсаалт: «Миний» → «Хүслийн жагсаалт» → хүсэл дээрх «Устгах»
- Санал болголтын түүх: «Миний» → «Танд зориулсан» → «Миний сонирхол» → «Түүх арилгах» — манай сервер дээрх түүх мөн устгагдана. «Тохиргоо» → «Хувийн санал болголт»-ыг унтраавал шинээр бүртгэхгүй
- Профайл зураг: «Миний» → ⚙️ «Тохиргоо» → «Профайл зураг» → «Зургийг устгах» → «Хадгалах». Хуучин зургийн файл манай серверээс мөн устгагдана
- Риалтор, брокер: «Харилцагчид» хэсэгт харилцагч дээрх «Харилцагч устгах» нь түүнийг апп дахь таны жагсаалтаас хасна (чат, үзлэг, AI туслахаас манай серверт үүссэн бичлэг нь бүртгэлээ устгахад тань устгагдана); «Гүйлгээ» дахь гүйлгээн дээрх «Гүйлгээ устгах»; SMS загвар дээрх «Устгах»
- Бусад мэдээллээ устгуулах бол бүртгэлтэй утас эсвэл имэйлээ бичээд [email protected] хаягаар хүсэлт илгээнэ үү
Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогын 7, 9-р хэсгээс үзнэ үү.