Тусламж

Асуулт, санал, асуудал гарвал бидэнтэй холбогдоорой. Ихэвчлэн ажлын 1 өдрийн дотор хариулдаг.

Холбоо барих

Түгээмэл асуулт

Зар хэрхэн оруулах вэ?

Нэвтэрч ороод доод цэсний «+» (Зар нэмэх) товчийг дарна. 5 алхамт хөтөч байршил, үнэ, зураг, видео, тайлбарыг асууна — бэлэн тайлбараа «✨ Текстээс автоматаар бөглөх»-д хуулж бөглүүлж болно. 5 хүртэл идэвхтэй зар үнэгүй.

Түрээс, худалдааны төлбөр хэрхэн хийгддэг вэ?

Түрээс: түрээслэгч түрээсээ апп-аар QPay-ээр төлж болно — аль ч банкны аппаар QR-ыг уншуулах эсвэл утсан дээрээ банкны аппаа шууд нээнэ. Төлбөр автоматаар шалгагдаж, эзний бүртгүүлсэн дансанд шилжинэ. Дансаар шилжүүлбэл апп гүйлгээний утгын код өгнө — кодыг гүйлгээний утгад заавал бичээрэй; шилжүүлэг, бэлэн төлбөрийг эзэн нь баталгаажуулна.

Худалдаа: урьдчилгаа, үлдэгдлийг апп-д заасан худалдагчийн данс руу шилжүүлнэ (10,000,000₮ хүртэлх төлбөрийг QPay-ээр ч төлж болно). Шилжүүлэг, бэлэн төлбөрийг худалдагч эсвэл риалтор баталгаажуулна.

Зар, хэрэглэгчийг хэрхэн мэдэгдэх вэ?

Зар, чат, профайл, сэтгэгдэл, AI хариулт дээрх «Мэдэгдэх» товчийг дараад шалтгаанаа сонгоно. Хэн нэгэн танд бичихээ болиулахыг хүсвэл чат эсвэл профайлын «⋯» цэснээс «Хаах»-ыг дарна. Мэдэгдлийг бид 24 цагийн дотор шалгана.

Үзлэг, урьдчилгаа төлбөрийн үед юуг анхаарах вэ?
  • Үзлэгээ апп-аар товлож, байрыг өөрийн нүдээр (эсвэл видео дуудлагаар) үзсэний дараа шийдээрэй.
  • Эзэмшигчийн иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгаж, нэр нь гэрээнийхтэй таарч байгааг нягтлаарай.
  • Гэрээ байгуулахаас өмнө урьдчилгаа, барьцаа бүү төлөөрэй. Мөнгөө зөвхөн гэрээнд заасан данс руу шилжүүлнэ.
  • Хэт хямд үнэ, яаруулах, өөр апп руу шилжиж ярихыг шаардах нь залилангийн шинж байж болно — ийм зар, хүнийг «Мэдэгдэх»-ээр мэдэгдээрэй.
Аппын хэлийг хэрхэн солих вэ?

Доод цэсний «Миний» хэсэг (риалтор, брокер бол Нүүр хуудасны дээд хэсэгт байх өөрийн зураг) эсвэл ⚙️ «Тохиргоо»-ны «Хэл» хэсгээс «Монгол» / «English»-ийг сонгоно. Апп үргэлж монгол хэлээр нээгдэнэ.

Bairly үнэгүй юу?

Зар хайх, үзэх, чатлах, үзлэг товлох, 5 хүртэл зар оруулах, гэрээний PDF ноорог бэлтгэх нь үнэгүй. PRO багц, онцлох, яаралтай зар, харилцагчийн хандалтын кредит, нээлтийн зар төлбөртэй.

Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
  1. Bairly аппыг нээж нэвтэрнэ
  2. Доод цэсний «Миний» хэсгийг дарна (риалтор, брокер бол Нүүр хуудасны дээд хэсэгт байх өөрийн зургаа дарна)
  3. ⚙️ «Тохиргоо»-г дарна
  4. «Нууцлал ба бүртгэл» хэсгийн «Бүртгэлээ устгах» товчийг дарна
  5. «Дээрх нөхцөлийг ойлгосон»-ыг чагталж, УСТГАХ (эсвэл DELETE) гэж бичээд «Бүртгэлээ бүрмөсөн устгах»-ыг дарна

Вэбээр болон имэйлээр устгах аргыг Бүртгэл устгах хуудаснаас үзнэ үү.