Нууцлалын бодлого

«Bairly» апп болон bairly.mn вэбсайт таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай.

Шинэчилсэн: · Үйлчилгээ үзүүлэгч: Bairly Team

1. Бид хэн бэ

«Bairly» апп болон bairly.mn вэбсайтыг Bairly Team (цаашид «бид») ажиллуулдаг. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг болон та өөрийн мэдээллээ хэрхэн удирдахыг тайлбарлана.

2. Цуглуулдаг мэдээлэл

Мэдээллийг гурван замаар цуглуулна. Таны өөрөө оруулсан: бүртгэл, зар, чат, AI туслахад бичсэн зүйл, бидэнд бичсэн хүсэлт. Аппыг ашиглах үед автоматаар: үзсэн, хадгалсан зар, зар үзсэн хугацаа, аппад өдөрт зарцуулсан хугацаа, нэвтрээгүй зочны нэргүй төхөөрөмжийн дугаар, IP хаяг. Бусад хэрэглэгчээс: гэрээний нөгөө тал таныг гэрээнд оруулах, агент таныг харилцагчийн жагсаалтдаа нэмэх, бусад хүн танд бичих, үнэлгээ өгөх үед.

  • Бүртгэл: нэр, утасны дугаар, имэйл, хэрэглэгчийн төрөл, профайл зураг.
  • Риалтор, брокер: компани, тусгай зөвшөөрлийн дугаар, туршлага, ажилладаг дүүрэг, танилцуулга.
  • Зар: байршил, үнэ, зураг, видео, тайлбар — эдгээр нь нийтэд харагдана.
  • Харилцаа: чат, үзлэгийн хүсэлт, үнийн санал, үнэлгээ, сэтгэгдэл.
  • AI туслах: туслахад бичсэн хүсэлт (төсөв, байршил, хугацаа, санхүүжилт) ба яриа; агенттай холбогдохыг зөвшөөрвөл нэр, баталгаажсан утасны дугаар.
  • Гэрээ, гүйлгээ: түрээс, худалдааны гэрээний талуудын нэр, утас, регистрийн дугаар, хаяг; түрээс, төлбөрийн бүртгэл.
  • Бусдын тухай таны оруулсан мэдээлэл: риалтор, брокерын харилцагчийн жагсаалт (нэр, утас, имэйл, тэмдэглэл).
  • Төлбөр: нэхэмжлэхийн дүн, төлөв, огноо. Картын мэдээллийг QPay болон банкууд боловсруулдаг — бид хадгалдаггүй.
  • Хэрэглээ: үзсэн, хадгалсан, хуваалцсан, холбогдсон зар, зар үзсэн хугацаа (санал болголтод — «Тохиргоо» → «Хувийн санал болголт»-оор унтраана); зар үзсэн, хуваалцсан, холбогдох товч дарсан, AI туслах ашигласан зэрэг үйлдлийн тоо (зарын статистик, ашиглалтын хязгаар тооцоход — энэ тохиргооноос хамаарахгүй); аппад өдөрт зарцуулсан нийт хугацаа (үйлчилгээгээ сайжруулахад). Нэвтрээгүй зочинд нэргүй төхөөрөмжийн дугаар өгөх бөгөөд нэвтэрвэл түүх нь бүртгэлд тань нэгдэнэ.
  • Байршил: зөвхөн «Ойролцоо» товч дарахад газрын зургийг төвлөрүүлэхэд ашиглана, хадгалахгүй.
  • Тусламж: бидэнд бичсэн хүсэлт, имэйл (нэр, холбоо барих утас эсвэл имэйл, агуулга).
  • Техникийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмж, хөтчийн төрөл — апп манай сервер болон 4-р хэсэгт заасан үйлчилгээнүүдтэй холбогдох бүрт дамжина.

3. Юунд ашигладаг

  • Үйлчилгээ үзүүлэх: зар харуулах, чат, үзлэг, гэрээ, төлбөр, сануулга.
  • Таны зөвшөөрлөөр хүсэлтийг тохирох нэг агентад хүргэх.
  • Танд тохирох зар санал болгох, өдөр тутмын зах зээлийн мэдээ илгээх.
  • Аюулгүй байдал: залилан, спамаас сэргийлэх, мэдэгдэл шалгах.
  • Тусламж үзүүлэх, хуулийн үүрэг биелүүлэх.

4. Хэнтэй хуваалцдаг

  • Нийтэд: зар, риалторын профайл, үнэлгээ (нэрийн товчлолоор).
  • Риалтор, брокер: агентад чат бичих эсвэл үзлэг хүсэхэд таны нэр, утас, имэйл тухайн агентын харилцагчийн жагсаалтад орно. AI туслахад бичсэн хүсэлт тань зөвхөн таны зөвшөөрлөөр нэг агентад очно.
  • Гэрээний талууд: гэрээнд оруулсан нэр, утас, регистрийн дугаар, хаяг тухайн гэрээний бусад талд харагдана.
  • Үйлчилгээ үзүүлэгчид: AWS (вэбсайт, имэйл), Supabase (өгөгдлийн сан, нэвтрэлт, файл хадгалалт), хиймэл оюуны үйлчилгээ (зөвхөн таны зөвшөөрлөөр), QPay ба банкууд (төлбөр), SMS болон имэйл илгээх үйлчилгээ (код, мэдэгдэл, гэрээний хуулбар), MapTiler (газрын зураг), OpenStreetMap Nominatim (хаяг хайлт — зарын байршлын цэг, хайсан газрын нэр), Google Fonts (апп, вэбсайтын үсгийн фонт — таны IP хаяг).
  • Facebook (Meta): зөвхөн таны сонгосноор. (1) Профайлдаа Facebook хаягаа нэмбэл бусдад таны профайл, зар дээр Facebook, Messenger товчтой харагдана. (2) Facebook-ээр нэвтэрвэл эсвэл бүртгэлдээ холбовол бид Facebook-ээс зөвхөн таны нэр, профайл зураг, имэйлийг (зөвшөөрсөн бол) авна. (3) Facebook Page холбовол Page-ийн нэр, дугаар болон Page-д нийтлэх эрхийн түлхүүрийг шифрлэн хадгалж, зөвхөн таны нийтлэхээр сонгосон зарыг (зураг, үнэ, холбоос) тэр Page-д нийтэлнэ — таны хувийн хуудас руу хэзээ ч нийтлэхгүй. Салгахад түлхүүрийг устгаж, Facebook дээрх Page-ийн зөвшөөрлийг цуцална. Facebook-ийн нууцлалын бодлого: https://www.facebook.com/privacy/policy
  • Google Drive: зөвхөн та гэрээгээ Drive-д хадгалах үед.
  • YouTube (Google): нийтэд харагдах зарын видео нь зарын гарчиг, байршил, үнэ, тайлбарын хамт Bairly-ийн YouTube сувагт нийтлэгдэнэ (6-р хэсгийг үзнэ үү).
  • Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллага.
  • Бидэнтэй мэдээлэл хуваалцдаг үйлчилгээ үзүүлэгч бүр таны мэдээллийг энэ бодлогод заасантай ижил буюу түүнээс доошгүй түвшинд хамгаалах үүрэгтэй бөгөөд зөвхөн бидний өмнөөс үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.
  • Бид хувь хүний мэдээллийг худалддаггүй.

5. Хиймэл оюун (AI)

AI туслах болон зургийн шидэт засвар нь гадны хиймэл оюуны үйлчилгээг ашигладаг. Хиймэл оюун ашиглах эсэхийг бүртгүүлэх үед тань асууна (нэвтрээгүй бол анх ашиглахад). Зөвшөөрвөл туслахад бичсэн зүйл эсвэл зарын зургийн жижиг хуулбар хиймэл оюун руу илгээгдэнэ. Утасны дугаар, нэр, бүртгэлийн мэдээлэл илгээгдэхгүй. Хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгч таны өгөгдлийг загвар сургахад ашиглахгүй. Татгалзвал апп AI-гүйгээр ажиллана. «Тохиргоо» → «Нууцлал ба бүртгэл» хэсгээс хүссэн үедээ асааж, унтраана.

6. Зарын видео ба YouTube

Bairly нь YouTube API үйлчилгээг (YouTube API Services) ашигладаг. Нийтэд харагдах зарын видеог бид Bairly-ийн YouTube сувагт нийтэд нээлттэйгээр байршуулж (сувгийн хуудас болон YouTube-ийн хайлтад харагдана), зар дээр YouTube тоглуулагчаар харуулна.

YouTube-д очих мэдээлэл: видео өөрөө; зарын гарчиг; байршил (дүүрэг, барилгын нэр); үнэ; зарын төрөл, өрөө, талбай; видеог байршуулах үеийн зарын тайлбар ба видеоны тайлбар — тэдгээрээс утасны дугаар, имэйл хаягийг автоматаар хасна; мөн зарын холбоос. Дараа нь зараа засахад YouTube дээрх мэдээлэл шинэчлэгдэхгүй. Бүртгэлийн тань нэр, утасны дугаарыг бид нэмж явуулахгүй.

Зар нуугдвал (ноорог, архивласан, хугацаа дууссан) видео YouTube дээр хаалттай болж, видео эсвэл зараа устгахад YouTube-ээс мөн устгагдана. Бүртгэлээ устгахад таны зарын бүх видео YouTube-ээс устгагдана — гэрээний бүртгэл болгон хадгалагдах зарынх ч мөн. Манай сервер дээрх видео хуулбар хадгалагдсаар байх бөгөөд YouTube видео бэлэн болох хүртэл эсвэл YouTube-д гараагүй үед түүнийг тоглуулна.

YouTube тоглуулагч нь нууцлалыг сайжруулсан горимоор (youtube-nocookie.com) ачаалагдана. Видеог тоглуулахад Google таны төхөөрөмж дээр күүки хадгалж, үзэлтийн мэдээлэл цуглуулж болох бөгөөд үүнд Google-ийн нууцлалын бодлого үйлчилнэ: http://www.google.com/policies/privacy

7. Хадгалах хугацаа

Бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг тань хадгална. Бүртгэлээ устгахад профайл, зар, хадгалсан зүйлс тань тэр дороо устаж, зураг, видео файлууд болон нөөц хуулбараас 30 хоногийн дотор бүрэн арилна; зарын тань видео YouTube-ээс мөн устгагдана; AI туслахад илгээсэн хүсэлт, апп дотроос илгээсэн тусламжийн хүсэлт тань устгагдана (агентад очсон AI хүсэлт нэр, утас, яриагүйгээр үлдэнэ). Бүрэн жагсаалтыг https://bairly.mn/delete-account/ хуудаснаас үзнэ үү. Дараах мэдээлэл үлдэнэ:

  • Бусдад илгээсэн чатын мессеж (зураг багтана), үзлэгийн хүсэлт, үнийн санал, зар дээр бичсэн сэтгэгдэл тань хүлээн авсан хүнд «Устгагдсан хэрэглэгч» нэрээр үлдэнэ. Эдгээр автоматаар устахгүй — устгуулах бол [email protected] хаягаар хүсэлт илгээнэ үү
  • Агентад чат бичих, үзлэг хүсэх эсвэл AI туслахаар хүсэлтээ дамжуулахыг зөвшөөрөхөд таны нэр, утас, имэйл, хүсэлтийн мэдээлэл тухайн агентын харилцагчийн жагсаалт болон түүнд очих мэдэгдэлд орно. Эдгээр нь агент бүртгэлээ устгах хүртэл тэр агентад үлдэнэ. Түүнээс өмнө устгуулах бол [email protected] хаягаар хүсэлт илгээнэ үү
  • Гэрээ, төлбөр, түрээс, худалдааны бүртгэл, агентын гүйлгээний (шимтгэлийн) бүртгэлийг хуульд заасан хугацаагаар хадгална. Гэрээнд холбогдсон зар зураг, видеоны хамт нийтэд харагдахгүйгээр уг бүртгэлийн хамт үлдэнэ
  • Таны хариуцаж байсан бусдын зар (таны нэмсэн зураг, видеоны хамт) эзэмшигчид нь үлдэнэ — агентаар нь таныг хасна
  • [email protected] хаягаар бидэнд бичсэн имэйл (бүртгэл устгах хүсэлт багтана) хариулснаас хойш 12 сар хадгалагдаад устгагдана. Түүнээс өмнө устгуулахыг хүсвэл мөн тэр хаягаар бичнэ үү
  • Таны бүртгэл, тусламжийн хүсэлт дээр ажилтнуудын хийсэн үйлдэл болон бүртгэл устгасан тухай тэмдэглэл (хэн, хэзээ, юу хийсэн, шалтгаан нь; утас, имэйлийг тань сольсон бол хуучин, шинэ нь) аюулгүй байдал, маргаан шийдвэрлэхэд зориулж хадгалагдах бөгөөд автоматаар устахгүй
  • Нөөц хуулбараас 30 хоногийн дотор бүрэн устгагдана
  • Зар үзсэн, хуваалцсан, холбогдох товч дарсан зэрэг хэрэглээний бүртгэл таны бүртгэлээс салгагдаж, нэргүй, нэгтгэсэн статистикт үлдэнэ

8. Таны эрх

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та өөрийн мэдээллийг үзэх, засах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах, гомдол гаргах эрхтэй. Ихэнхийг «Тохиргоо» хэсгээс шууд хийнэ. Бусад хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ үү.

9. Бүртгэл устгах

Бүртгэлээ доорх аргуудын аль нэгээр устгана. Юу устгагдаж, юу хадгалагдахыг https://bairly.mn/delete-account/ хуудаснаас үзнэ үү.

  • Апп дотор: 1) Bairly аппыг нээж нэвтэрнэ; 2) Доод цэсний «Миний» хэсгийг дарна (риалтор, брокер бол Нүүр хуудасны дээд хэсэгт байх өөрийн зургаа дарна); 3) ⚙️ «Тохиргоо»-г дарна; 4) «Нууцлал ба бүртгэл» хэсгийн «Бүртгэлээ устгах» товчийг дарна; 5) «Дээрх нөхцөлийг ойлгосон»-ыг чагталж, УСТГАХ (эсвэл DELETE) гэж бичээд «Бүртгэлээ бүрмөсөн устгах»-ыг дарна.
  • Вэбээр: 1) Хөтчөөр https://bairly.mn/account/delete хаягийг нээнэ; 2) «Нэвтрэх»-ийг дарж бүртгэлтэй утас эсвэл имэйлээрээ нэвтэрнэ — дараа нь устгах хуудас нээгдэнэ; 3) «Дээрх нөхцөлийг ойлгосон»-ыг чагталж, УСТГАХ (эсвэл DELETE) гэж бичээд «Бүртгэлээ бүрмөсөн устгах»-ыг дарна.
  • Аппгүйгээр: бүртгэлтэй утас эсвэл имэйлээ бичээд [email protected] хаягаар хүсэлт илгээнэ. Бид бүртгэлтэй утас, имэйлээр тань баталгаажуулаад 30 хоногийн дотор устгана.

10. Аюулгүй байдал

Мэдээллийг шифрлэгдсэн сувгаар дамжуулж, хандах эрхийг хязгаарлана. Регистрийн дугаарыг шифрлэж хадгална. Нууц үг хэрэглэдэггүй — нэвтрэх бүрд нэг удаагийн код илгээнэ.

11. Насанд хүрээгүй хүмүүс

Үйлчилгээ 18-аас доош насны хүнд зориулагдаагүй.

12. Өөрчлөлт

Бодлогыг өөрчлөхөд апп дотор мэдэгдэнэ. Сүүлд шинэчилсэн: 2026-11-13.

13. Холбоо барих

Bairly Team · Имэйл: [email protected] · Утас: +976-99071008